
Энэ өдөр хойд Америкийн мэргэжлийн хоккейн лигийн тойргийн тоглолтын хүрээнд нийт 12 тоглолт боллоо. Өнөөдрийн онцлох тоглолт өрнөд бүсийг тэргүүлэгчдийн нэг “Флорида Пантерс” болон өрнөд бүсийн тавдугаарт бичигдэж байгаа “Миннесота Вайлд” багийн хооронд өрнөлөө.
“Флорида Пантерс”-ын хувьд улирлыг 22 хожил, 12 хожигдолтойгоор үргэлжлүүлж байсан юм. Хоккей сонирхогчдын анхаарлын төвд байсан энэхүү тоглолтод нийтдээ гурван шайб орсон. Энэ өдрийн тоглолтод талбайн эзэн баг “Флорида Пантерс” өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авснаар энэ улирлын 23 дахь хожлоо авлаа.
“Флорида Пантерс” багийн баруун жигүүрийн довтлогч өдгөө 43 настай Жаромир Жагр энэ өдрийн од байж, хоёр гоол орууллаа. Ийнхүү тэрээр энэ улиралд 12 дахь гоолоо оруулж, харин өөрийн карьертаа 735 дахь гоолоо оруулсан нь энэ байлаа. Харин “Миннесота Вайлд” багийн хувьд 20 хожил, 11 хожигдолтойгоор лигийн наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
“Флорида Пантерс” өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авав | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.