
NHL-д энэ өдөр лигийг тэргүүлэгч "Даллас Старс" дорнод бүсийг тэргүүлэгч "Нью Йорк Айландерс" багийн талбайд зочлон тоглолоо. Нийтдээ 11 шайб хаалганд орсон энэ тоглолтод "Даллас Старс" өрсөлдөгчөө 6:5-ын харьцаатай хожсоноор улирлын 28 дахь хожлоо авлаа.
Харин "Нью Йорк Айландерс" багийн хувьд 22 хожил, 13 хожигдолтойгоор лигийн долоод бичигдэж байна. Дээрх тоглолт өнөөдрийн хамгийн сонирхолтой нь байлаа. Хоёр баг хүчтэй өрсөлдөж, аль аль нь сөрөг довтолгоог амжилттай хийсэн. Тоглолтын эхний үеийн 5 дахь минутад талбайн эзэн багийн Вернон Фиддлер /Vernon Fiddler/ эхний шайбыг хаалганд оруулсан бол 10 дахь минутад Нью Йорк Айландерс багийн Андерс Лее хариу шайб оруулж, онооны харьцааг 1:1 болгон тэнцүүлээд байсан.
Улмаар 13 дахь минутад "Даллас Старс" багаас Патрик Шарп, харин эсрэг багаас Кийл Копосо нар шайбыг тус бүр хаалганд оруулснаар эхний үе 2:2-ын харьцаатай өндөрлөсөн юм.
Тоглолтын 2 дугаар үе талбайн эзэн багийн давамгайлал дор болж, 8 дахь минутад Кийл Окпосо, 15 дахь минутад Михайл Грабовский, 17 дахь минутад Кал Клуттербаак нар дараалан шайбыг хаалганд оруулснаар талбайн эзэн баг 5:2-ын харьцаатай тоглолтыг илт давуу хошуучилж эхэлсэн юм.
Шийдвэрлэх гуравдугаар үеийн эхний минутад "Даллас Старс" багийн Орос довтлогч Валери Ничушкин шайбыг оруулснаар тэрээр энэ улирлын тав дахь шайбаа хийгээд байсан юм. Энэ үеийн 9 дэх минутад "Нью Йорк Айландерс" багаас Каал Клуттербаак, 10 болон 18 дахь минутад "Даллас Старс" багаас Валери Нишучкин, Жэйсон Спезза нар эсрэг багийн хаалганд дараалан шайбыг оруулсан хэдий ч тоглолтын цаг дуусч, 6-5 харьцаатай талбайн эзэн баг болох "Нью Йорк Айландерс" хожлыг өөрийн болголоо.
NHL: Лигийг тэргүүлэгчид 28 дахь хожлоо авлаа | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.