
Авто спортын олимп гэгддэг 37 дахь удаагийн Дакар Ралли уралдааны 2016 оны гараа хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр ачааны машин, автомашин, мотоцикл болон 4 дугуйт автомашин нийлсэн нийт 340 нисэгч 510 км зайд уралдаж, шилдгүүд тодорлоо.
Аргентин улсад болж байгаа 37 дахь удаагийн Дакар Раллид нийт 60 гаруй орны 360 гаруй нисэгч хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа. Өчигдөр болсон гарааны мотоциклийн төрөлд КTM багийн Австрали нисэгч Тоби Прайс нийт замыг 3 цаг 46.24 секундын хугацаанд туулж, барианд орж ирлээ.
Дөрвөн дугуйт автомашины төрөлд 2014 оны Дакар Ралли уралдааны аварга, Ямаха багийн Чили нисэгч Игнасио Касале тэргүүллээ. Тэрээр нийт замаа 4 цаг 10.47 секундын хугацаанд туулж барианд орж ирсэн юм. Харин автомашины ангилалд Дакар Ралли уралдааны 9 удаагийн аварга, Пижиот багийн Франц нисэгч Себастиан Лоеб хурдан байж, энэ ангилалдаа манлайллаа.
Тэрээр нийт замаа 3 цаг 46.45 секундын хугацаанд туулсан юм. Ачаатай машины ангилалд Нидерланд улсын тамирчин Хаанс Стейси тэргүүллээ. 2016 оны "Дакар Ралли" нийт 13 гараа явагдаж, Аргентин, Болив улсын нутгийг дамжин 8000 км замд уралдах юм. Сүүлийн гараа энэ сарын 16-ны өдөр Росарио хотод болж өндөрлөнө.
"Дакар Ралли-2016" уралдааны хоёр дахь гарааны шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.