Шууд Chart

NHL: "Детройд Ред Вингс" ээлжит хожлоо авлаа

2016-01-05 12:53:47

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр нийт 5 тоглолт болсон. Дорнод бүсийн 7 дугаарт бичигдэж байгаа "Нью Жерси Девилс" өөрийн мөсөн талбайд бүсийнхээ 5 дугаарт бичигдэж байгаа "Детройд Ред Вингс" багийг хүлээн авч тоглолоо.

Энэ өдөр хаалганд ганцхан шайб орсон тоглолттой өдөр байлаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 9 дэх минутад "Детройд Ред Вингс" багийн баруун жигүүрийн довтлогч Дилан Лааркийн хожлын, мөн энэ өдрийн ганц шайбыг эсрэг багийн хаалганд оруулсан юм.

Тоглолтын 2 болон 3 дугаар үед багууд сөрөг довтолгоог хийж байсан хэдий ч төдийлөн оновчтой тоглолт үзүүлэхгүй байсаар өндөрлөсөн. Ийнхүү "Детройд Ред Вингс" баг өрсөлдөгчөө 1-0 харьцаатай хожиж, улирлын ээлжит хожлоо авлаа. "Детройд Ред Винг" багийн хувьд нийт 20 хожил, 13 хожигдолтойгоор лигийг үргэлжлүүлж байна.

Харин талбайн эзэн "Нью Жерси Девилс" баг өөрийн талбайдаа харамсалтайгаар хожигдол хүлээлээ. Ингэснээр тус баг 20 хожил, 15 хожигдолтойгоор энэ улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

NHL: "Детройд Ред Вингс" ээлжит хожлоо авлаа   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй