
Энэ сарын 18-ны өдөр энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээн болно. Энэ тэмцээнээс өмнө хэд, хэдэн тэмцээн зохион байгуулагдаж байна. Тухайлбал, Австрали улсын Брисбейн хотноо эмэгтэйчүүдийн мэргэжлийн теннисний холбооноос зохион байгуулдаг цувралын эхлэл "Брисбейн Интернейшнл" нээлтээ хийлээ.
Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын Шенжен хотноо гурав дахь удаагаа "Шенжен опен" тэмцээн эхлээд байна. Харин талбайн теннисний эрэгтэйчүүдийн төрлийн Хоопмен цомын тэмцээн Австрали улсын Перт хотод болж байна. Уг тэмцээнд шилдэг теннисчдээс дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байгаа Рожер Федерер, Кей Нишикори, Марен Чилич, Дэвид Гоффин тэргүүтэй тамирчид оролцож байгаа.
Харин Брисбайн "Интернейшнл" тэмцээнд Мариа Шарапова, Симона Халеп, Гарбин Мугуруза нарын шилдэг теннисчид өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд болж өндөрлөлөө. Дэлхийн чансааны 22-т эрэмбэлэгдэж байгаа Беларусын тамирчин Виктори Азаренка, ОХУ-ын тамирчин Елена Веснина нар хоорондоо учраа тааран өрсөлдсөн.
Уг тоглолтод Азаренка өрсөлдөгчөө хоёр үеийн турш 6:2-ын харьцаатай буулган авлаа. Викториа Акаренка хүнд бэртэл авч, сүүлийн хоёр улирлыг өнжөөд байсан хэдий ч 2016 оноос их спортоо эргэн ирж байгаа нь энэ юм. Тэрээр уг тэмцээнд 2009 онд анх түрүүлж, аваргын цомоо өргөж байсан юм.
Түүний дараагийн учраа дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Румины теннисчин Симона Халеп байгаа. Тэмцээн энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна. Тэмцээний аварга 885 мянган долларын эзэн болох юм.
Талбайн теннисний олон улсын цуврал тэмцээнүүд эхэллээ | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.