Шууд Chart

Х.Хосбаяр: Энэ жил хүндийн өргөлтийн хувьд хоёр томоохон үйл явдал тохиож байна

2016-01-07 10:22:25

Залуучуудын хүндийн өргөлтийн УАШТ өнөөдөр, маргааш Спортын төв ордонд болно. Энэ дагуу Монголын хүндийн өргөлтийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Хосбаяраас дараах асуултанд тодруулга авлаа.

-Энэ удаагийн тэмцээн хэддэх жилдээ болох гэж байна вэ?

-38 дахь удаагаа болох гэж байна.

-Хэдэн багийн тамирчин, хэдэн жинд өрсөлдөх вэ?

-Нийслэл, орон нутгийн 15 багийн 160 орчим тамирчин эрэгтэй 50, 56, 62, 69, 77, 85, +85 кг, эмэгтэй 48, 53, 58, 63, 69, -69 кг-д явагдана. Энэ жил манай улсад хүндийн өргөлтийн спорт үүсч хөгжсөний 60, хүндийн өргөлтийн загалмайлсан эцэг гэж хэлж болох Т.Самбуу багшийн нэрэмжит болохоороо онцлог.

-Шүүгчээр хэн хэн томилогдсон бэ?

-Олон улсын шүүгч Т.Ганболд, Х. Одхүү, Г.Даваадорж нарын зэрэг 14 шүүгч ажиллана.

Э.Сарангуа

 


Х.Хосбаяр: Энэ жил хүндийн өргөлтийн хувьд хоёр томоохон үйл явдал тохиож байна  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй