
Автоспортын олимп гэгддэг 37 дахь удаагийн "Дакар Ралли" уралдааны 2016 гараа 3 дахь өдрөө явагдлаа. Энэ өдөр ачааны машин, автомашин, мотоцикл болон дөрвөн дугуйт автомашинууд нийлсэн 314 нисгэгч уралдаж, шилдгүүд тодорлоо.
Энэ өдрийн гараа Термас де Рио Хондо хотоос Сан Салвадор де Жужию хот хүртэл нийт 663 км зайд болсон. Автомашины ангилалд 132 машин уралдсанаас Автоспортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9 удаагийн аварга, Франц улсын тамирчин, Пижиёт багийн нисгэгч Себастиан Леоб дахин түрүүллээ. Түүний ноёрхол 37 дахь удаагийн Дакар Раллид үргэлжлэх бололтой. Тэрээр мөн өчигдөр болсон гараанд нийт замаа 2 цаг, 09.39 секундэд туулснаар барианд орж ирсэн юм.
Харин мотоциклын ангилалд Аргентин улсын тамирчин Хонда багийн нисгэгч Кевин Бенатидэс /Kevin Benavides/ түрүүллээ. Тэрээр нийт замаа 2 цаг 31.03 секундын хугацаанд туулж, барианд орж иржээ.
"Дакар Ралли"-гийн гурав дахь гараанд Себастиан Леоб тэргүүллээ | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.