Шууд Chart

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг Улсын аварга боллоо

2016-01-07 17:45:37

Гардан тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож Улсын аварга боллоо. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр ЦЕГ-аас зохион байгуулсан энэ тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчид оролцсоноос 60 кг-ын жинд ахлах ахлагч Х.Бат-Оргил, 65 кг-ын жинд дэд ахлагч У.Золбаяр, 80 кг-ын жинд ахлагч А.Санжсүрэн, 85 кг-ын жинд дэд ахлагч Б.Наадам нар алтан медаль хүртжээ.

Харин 65 кг-ын жинд ахлах ахлагч Т.Төрбат, 70 кг-ын жинд сургагч ахлагч А.Мөнхбаяр, ахлах ахлагч Ү.Энх-Амгалан нар мөнгөн медаль, 60 кг-ын жинд дэд ахлагч С.Сандайжав хүрэл медаль хүртлээ. Ингэснээр багийн дүнгээр, гаргасан амжилтаараа Зэвсэгт хүчний 084 дүгээр тамирчид тэргүүлж цомын эзэн болсон юм. Тэмцээний хоёрдугаар байрыг ЦЕГ-ын тусгай тасаг эзлэв.

Батлан хамгаалахын яам


Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг Улсын аварга боллоо  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй