
Авто спортын хамгийн том төлөөлөл болсон 37 дахь удаагийн "Дакар Ралли" уралдааны найм дахь гараа боллоо. Энэ өдрийн гараа Аргентин улсын Салта хотоос Беелен хот хүртэл нийт 394 км замд, 290 нисгэгч автомашины дөрвөн төрөлд хуваагдан өрсөлдлөө.
Энэ өдөр мотоциклийн ангиллын төрөлд нийт 112 тамирчин өрсөлдсөнөөс Австралийн тамирчин KTM багийн нисгэгч Тоби Прайс түрүүллээ. Тэрээр нийт замаа 4 цаг 33.14 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм. Тоби Прайс 8 дахь удаагийн гараанд түрүүлснээр 37 дахь удаагийн "Дакар Ралли" уралдааны мотоциклийн ангиллыг тэргүүлж эхлээд байгаа юм.
Харин автомашины ангилалд 8 дахь гараанд нийт 91 нисгэгч өрсөлдсөнөөс Катарын тамирчин Наассар багийн нисэгч Ал-Аттиа тэргүүллээ. Тэрээр нийт замаа 4 цаг 12.23 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм. Найм дахь гарааны дараах байдлаар автомашины ангиллыг Пижиот багийн нисгэгчид болох Франц улсын Петер Хансел болон Котрет нар тэргүүлж байна.
"Дакар Ралли" уралдааны хамгийн сонирхолтой төрөл бол хүнд даацын автомашины ангиллын уралдаан байдаг. Тус ангилалд нийт 51 нисгэгч өрсөлдсөнөөс "Айвеко" багийн тамирчид тэргүүллээ. Тэд нийт замаа 4 цаг 41.59 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм.
Ийнхүү тэд энэ өдрийн гараанд тэргүүлснээр хүнд даацын автомашины ангиллыг тэргүүлж эхлээд байна. Харин дөрвөн дугуйтын төрөлд энэ өдөр нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Яамаха багийн нисгэгч Аргентин улсын тамирчин Патронелли тэргүүллээ.
Тэрээр энэ өдөр нийт замаа 5 цаг, 41.18 секундын хугацаанд туулж барианд орж ирсэн. Ингэснээр тэрээр 4 дугуйтын ангиллыг тэргүүлж эхэллээ. Дараагийн буюу 9 дэх гараа манай цагаар өнөө шөнө Аргентин улсын Беелен хотод болно.
"Дакар Ралли" уралдааны найм дахь гараа боллоо | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.