
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 9-нд Зүүнбүрэн сумын уугуул ардын төрийн баяр наадамд 1967, 1970, 1973, 1975 онд дөрвөн удаа гурав давсан, аймгийн хурц арслан З.Билэгтийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байна. Аймгийн цолтон 15, сумын цолтон болон залуу 67 бөх хоёр ангилалд барилдаж аваргаа тодрууллаа.
Сумын заануудын барилдаанд 67 бөх 6 хэсэгт хуваагдан барилдсанаас хэсэг тус бүрээс хоёр бөх шигшээ барилдаанд шалгарч 1-ээс, наймдугаар байрын төлөө хүч үзлээ. Шигшээ барилдааны дүн гарахад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул сумын заан С.Оргилбаатар аймгийн аварга шалгаруулах барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж, Сант сумын уугуул с.з П.Алтанхуяг хоёрдугаар байр, Сантын Б.Ганбаяр гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн Мандал сумын Э.Лхагвасүрэн, Алтанбулаг сумын Ц.Анхбаяр нар удаалсан юм. Уран барилдааны тусгай шагналаар Түшиг сумын заан Э.Болдбаатар шагнуулсан юм.
Харин аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 15 бөх тойргийн журмаар барилдсанаас а.а Н.Баярбаатар өвдөг шороодолгүй тэргүүлж, а.а Б.Уугандаваа нэг унаатай хоёрдугаар байр, а.н Д.Төрболд гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Аймгийн цолтнуудын тэргүүн бөхийг “Ноён Уулын хишиг “ХХК-иас мотоциклиор шагнаж урамшуулав.
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо | ||
Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.