
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр өрнөд бүсийг тэргүүлэгч "Сэйнт Луис Блюс" баг, Дорнод бүсийн есдүгээрт бичигдэж байсан "Нью Жерси Девилс" багийг өөрийн мөсөн талбайд хүлээн авч тоглолоо.
Нийтдээ долоон шайб хаалганд орсон энэ тоглолтод талбайн эзэн баг өрсөлдөгчөө 5:2-ын харьцаатай хожиж, улирлын 25 дахь хожлоо авлаа.
Өрнөд бүсийн дөрөвдүгээр байрт лигийг үргэлжлүүлж байсан "Сэйнт Луис Блюс" энэ удаа дорнод бүсийн 9 дүгээрт бичигдэж байсан "Нью Жерси Девилс" өөрийн талбайдаа 15.000 гаруй хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар хүлээн авч тоглолоо.
Тэдний хувьд улирлыг 24 хожил, 14 хожигдолтойгоор үргэлжлүүлж байсан юм. Энэ өдөр ч тоглолтыг сайн эхлүүлж эхний үеийг 2:1-ийн харьцаатай өндөрлөөд байсан. Харин тоглолтын хоёрдугаар үед талбайн эзэн багаас хоёр шайбыг оруулж, тоглолтын тооны харьцааг 3:2 болгож ойртуулаад байсан юм.
Шийдвэрлэх үед "Нью Жерси Девилс" багаас нэмж шайбыг оруулсангүй. Харин "Сэйнт Луис Блюс" багаас тоглолтын хоёр шайбыг нэмж оруулснаар үндсэн цагт 5:2-ын харьцаатай "Сэйнт Луис Блюс" багийн ялалтаар өндөрлөсөн юм.
Тэд ингэснээр 25 хожил, 14 хожигдолтойгоор лигийн зургаадугаарт бичигдэж байна. Харин "Нью Жерси Девилс" баг 21 хожил, 18 хожигдолтойгоор лигийг үргэлжлүүлж байгаа юм.
NHL: "Сэйнт Луис Блюс" улирлын 25 дахь хожлоо авлаа | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.