
Автоспортын бартаат замын хамгийн том уралдаан 37 дахь удаагийн "Дакар Ралли"-гийн 10 дахь гараа боллоо. Энэ өдрийн гараа Аргентин улсын Беелен хотоос Ла Риожа хот хүртэл 561 км замд, 265 нисэгч автомашины дөрвөн ангилалд хуваагдан өрсөлдсөн юм.
Мотоциклын төрөлд нийт 100 тамирчин өрсөлдсөнөөс Словак улсын KTM багийн нисгэгч Свитко түрүүллээ. Тэрээр нийт замаа 3 цаг 47.23 секундын хуганцаанд туулж барианд орж ирсэн юм. Ийнхүү тэрээр энэ удаагийн Дакар Ралли уралдааны анхны түрүүгээ аваад байгаа юм.
10 гарааны дараах байдлаар мотоциклын ангиллыг Австралийн тамирчин KTM багийн нисгэгч Тоби Прайс тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр 10 удаагийн гарааг 34 цаг 49.04 секундын хугацаанд туулсан байна.
Харин автомашины ангиллын 10 дахь гараанд нийт 81 нисгэгч өрсөлдсөнөөс Францын тамирчин Пижиот багийн нисгэгч Петерхансел тэргүүллээ. Тэрээр нийт замаа 3 цаг 58.32 секундын хугацаанд туулж барианд орж ирсэнээр Дакар Ралли уралдааны гурав дахь түрүүгээ аваад байна.
Ингэснээр Петерхансел автомашины ангиллыг тэргүүлж эхлээд байна. Эхний 5 гараанд маш амжилттай уралдаж, автомашины ангиллыг тэргүүлж байсан Себастиан Лоеб сүүлийн гараанд амжилт муутай оролцсоноос түүний байр ухарч, 9 дүгээрт явж байна. Хүнд даацын автомашины ангилалд нийт 50 нисгэгч өрсөлдсөнөөс Ренаулт багийн тамирчид түрүүллээ.
Нидерланд улсын тамирчин Де Баар ахлагчтай тус баг нийт замаа 4 цаг 51.41 секундын хугацаанд туулж, барианд орж ирлээ. Харин дөрвөн дугуйтын ангиллын төрөлд, нийт 34 тамирчин өрсөлдсөнөөс Яамаха багийн нисэгчид эхний гурван байрт шалгарлаа.
Энэ өдөр Өмнөд Африкийн тамирчин Барагванат тэргүүлсэн. Тэрээр энэ өдөр нийт замаа 4 цаг, 53.30 секундын хугацаанд туулж барианд орж ирсэн юм. Дакар Ралли уралдааны дараагийн гараа Аргентин улсын Ла Риожа хотоос Сан Хуан хот хүртэл 712 км-т уралдана. 37 дахь удаагийн Дакар Ралли уралдаан энэ сарын 16-нд сүүлийн гараа явагдсанаар өндөрлөнө.
"Дакар Ралли-2016" уралдааны 10 дахь өдрийн гараа боллоо | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.