Шууд Chart

NHL: "Вашингтон Капиталс" баг тэргүүлж байна

2016-01-18 15:13:22

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр нийт долоон тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлэгч нийслэл хотын "Вашингтон Капиталс" улирлын ээлжит тойрог тоглолтынхоо хүрээнд лигийн шилдгүүдийн нэг болох "Нью Йорк Ранжерс" багийг өөрийн мөсөн талбайдаа хүлээн авч тоглолоо.

Хоккей сонирхогчдын анхаарлын төвд байсан энэ тоглолтод нийтдээ долоон шайб орсон байна. Энэ тоглолтод "Вашингтон Капиталс" өрсөлдөгчөө 5:2 харьцаатай хожжээ. Нийслэлчүүдийн хувьд сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожоод байсан юм. Энэ үдшийн тоглолтын эхний шайбыг 10 дахь минутад "Нью Йорк Ранжерс" багийн зүүн жигүүрийн довтлогч Крис Крейдер эсрэг багтаа оруулж, улирлын найм дахь шайбаа оруулсан.

Хоёр багийн тоглолтын шийдвэрлэх үед Нийслэлчүүд илүү тоглолтыг үзүүлж хүчтэй өрсөлдөгчөө 5.2 харьцаатай хожсон байна. Ингэснээр "Вашингтон капиталс" баг улирлын 34 дэх хожлоо өөрийн болгосон юм. Нийслэлчүүдийн хувьд улирлын ээлжит тойргийн тоглолтынхоо хүрээнд нийт 42 тоглолт хийснээс 34 хожил, найман хожигдолтойгоор лигийг тэргүүлсэн хэвээр байна. Харин "Нью Йорк Ранжерс" 24 хожил, 16 хожигдолтойгоор лигийг есдүгээр байрт үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

NHL: "Вашингтон Капиталс" баг тэргүүлж байна   
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй