Шууд Chart

Талбайн теннисний энэ оны анхны "Их Дуулга" болж байна

2016-01-19 15:09:37

Талбайн теннисний 2016 оны анхны "Их Дуулга" болох 104 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээн мэргэжлийн теннисчдийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон хосолсон төрлүүдээр явагдана.

Шагналын сан нь 44 сая америк долларт хүрээд байгаа тус тэмцээнд аваргалсан тамирчид 3 сая 800 мянган америк долларын шагналыг хүртээд зогсохгүй, өөрийн чансаанд 2000 оноог нэмэх юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 33 теннисчин хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд дэлхийн чансааны тэргүүн теннисчин Новак Жокович ахалж байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд нийт 32 теннисчин өрсөлдөж байна.

Өчигдөр тэмцээний эхний тойргийн тоглолтууд боллоо. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд, нийт найман тоглолт болсон бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд зургаан тоглолт болсон байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чехийн теннисчин Кристяна Плискова зохион байгуулагч орны тамирчин Саманта Стоусуртай учраа тааран тоглолоо.

Энэ тоглолт гурван үеийн турш явагдаж, 1 цаг 43 минут үргэлжилсэн юм. Чехийн теннисчин энэ өдөр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, Австралийн теннисчин Самантаг гурван үеийн турш 6:4, 7:6, 8:6 харьцаатай буулган авлаа. Австрали улсын Мельбурн парк спортын ордонд эхэлсэн тус тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талбайн теннисний энэ оны анхны "Их Дуулга" болж байна   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй