
Женев голын эрэг дэх таван одтой Бью-Ривеж зочид буудалд ирэх 11 дүгээр сарын 13-нд дэлхий дээрх хамгийн үнэтэй нэгэн дуудлага худалдаа болох юм. Дуудлага худалдаагаар 60 сая ам.доллар хүрч магадгүй ягаан алмаазыг Швейцарь дах Сотбис компани олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна. Зохион байгуулагчид 59,60 карат сорьцтой, зуйван хэлбэртэй “Ягаан од” алмааз нь өөр хаана ч байхгүй, хамгийн үнэтэй эд болно гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй. Мөн дэлхий дээрх байгалийн эрдэнэсийн томоохон өвд тооцогдоно гэж Сотбис компанийн захирал Дэвид Беннет мэдэгдлээ.
“Ягаан од” алмаазыг дуудлагаар худалдана | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.