Шууд Chart

С.Бямбацогт: Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна

2016-04-25 14:39:02

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж  Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт "Жагсаалтын ард нуугдаж сонгогддог тогтолцоог МАН өмнө нь эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Иймээс энэ байр сууриа дахин бататгалаа. Цэцийн шийдвэр сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй. Сонгууль ирэх зургаадугаар сарын 29-нд болдгоороо болно. Сонгуулийн тухай хуульд 26 тойрог, 76 мандатаас бүрдэнэ гэж заасан. Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна. Үүнийг можаротор тогтолцоонд шилжүүлэх ёстой. 26 тойрогт буюу өөрөөр хэлбэл, хөдөөд тус бүр нэг, хотод найман мандат хуваарилж болно гэж үзсэн. Энэ талаар дахин ярина. Түүнчлэн цэцийн шийдвэрийг хүлээж авснаар Сонгуулийн тухай хуульд тодорхой өөрчлөлт орж таарна" гэв.

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Бямбацогт: Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-04-26 19:18
дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. ядаж байхад намар сонгууль хийнэ гэх юм. намаржин наргиж өвөлжин үрчийж энэ эрх барих эрхгүй хууль бус малнууд бас хэдэн сар цуслах гээ юу? нэг хоногийн өмнө ч гэсэн салмаар байхад тэнэгтдэг банйа ш дээ. үтэр түргэн зайлцгаа.

Бидэнтэй нэгдээрэй