Шууд Chart

АН-ын бүлэг: Цэцийн шийдвэрийг хүлээн авна

2016-04-25 14:44:38

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд “Цэцийн шийдвэрийг хүлээн авах ёстой” гэсэн шийдвэрт санал нэгджээ.

Үүний өмнө УИХ дахь МАН-ын бүлэг мөн хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлэг: Цэцийн шийдвэрийг хүлээн авна  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-04-26 19:17
дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. ядаж байхад намар сонгууль хийнэ гэх юм. намаржин наргиж өвөлжин үрчийж энэ эрх барих эрхгүй хууль бус малнууд бас хэдэн сар цуслах гээ юу? нэг хоногийн өмнө ч гэсэн салмаар байхад тэнэгтдэг банйа ш дээ. үтэр түргэн зайлцгаа.

Бидэнтэй нэгдээрэй