Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-04-26 09:19:46

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “90 бие даагчийн сонгууль”, “Заль”, “МАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй”, “Эхэлсэн ажлаа дуусгадаг хүн- Амжилтын эзэн”, “Эрүүгийн хуулиар эмч нарыг яллах нь зөв, буруу”, “Улаанбурхан туссан хүмүүсийн 99.7 хувь нь эдгэрчээ” зэрэг сурвалжлага, нийтлэлийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Б.Цогтгэрэлийн “Цэц улстөрийн захиалгаар ажиллаж байна” гэсэн гарчигтай ярилцлага болон “Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдов”, “НҮБ-ын цэргийг Монголчууд удирдах цаг ойрхон”, “Гарын үсгийг хуурамчаар үйлдэж бусдын хөрөнгийг нураажээ” зэрэг мэдээ, сурвалжлагыг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонины дугаарт “Цэцийн гишүүдийг Оюуны чадварын IQ төвд аваачиж хэмжилт хийлгэе”, “Хуулийн хүрээнд хамтрах ажиллагаа”, “Ч.Сайханбилэг: Д.Дорлигжав сайд аа, танхимын зарчмаар ажилла, эсвэл өргөдлөө өг”, “МАН бага хурлаа ирэх сарын 3-5-ны хооронд товложээ” зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сонинд “Үйлдвэрлэгчдээ хамгаалсан шийдвэр”, “Хөрөнгө оруулагчид тогтвортой байдалд сэтгэл зовниж байна”, “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахад санал нэгдэв” зэрэг мэдээ, сурвалжлагыг нийтэлжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй