Шууд Chart

Эклер идсэнээс болж хордсон гурван иргэний биеийн байдал хүнд байна

2016-04-26 11:17:01

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эклер идсэн гэх 32 хүн хандсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, "Нью свийт фүүдс" ХХК-д үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх хүнд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ээс мэдэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар 76 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 43 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Түүнчлэн гурван хүний биеийн байдал хүндэвтэр, гурван хүн хүнд байдалтай байгаа аж.

Өвчтөн бүгд эклер идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархаг суулгалт илэрчээ. Нийт 107 сорьцод шинжилгээ хийж байгаа ба эхний 10 өвчтөний сорьцоос Salmonella илэрч, дүйн тодорхойлох шинжилгээ хийгдэж байна.

ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ын МХХэлтэс хамтран ажиллаж, үлдэгдэл эклерийг буцаан татсан ба лабораторийн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа үргэлжилж байгаа ажээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Эклер идсэнээс болж хордсон гурван иргэний биеийн байдал хүнд байна  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-26 16:21
Энэ нэг гялгар ууттай тортны төрлийн хөөсөн гурил ч дээ Монгол хүнд хоол болохгүй дээ, түүний оронд таван цулынхаа шөлийг уугаад, толгой шийрээ хуйхлаж идээд байхад Монголчууд алзахгүйдээ

Бидэнтэй нэгдээрэй