
2013 оны 10 сарын 10 өдөр 12:00-13:00 цагт Н.Норовбанзад, Н.Банзрагч нарын Гэр-Музейг нээх ёслолын арга хэмжээ
Улсын Драмын Эрдмийн Театрын урд талд /Норовбанзад Сангийн байр,Элит Б корпус,4 давхарт/
Соёл Спорт Аялал Жуулчлалын Сайд Ц.ОЮУНГЭРЭЛ, Норовбанзад Сангийн тэргүүн Б.ДЭЛГЭРМАА нар музейг нээж улаан тууз хайчлана.
13:00-14:00 цагт Норовбанзадын нэрэмжит Уртын дууны тэнхимийн нээлт /Соёл Урлагийн Их Сургууль дээр дээр /
1. Соёл Урлагийн Их Сургуулийн захирал, Норовбанзад Сангийн удирдах зөвлөлийн гишүүн Э.СОНИНТОГОС, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тэнхимийг нээж улаан тууз хайчлана.
2. Хобби Сургуулийн захирал, соёл урлагийн дээд хүндэтгэл НОРОВБАНЗАД шагналын эзэн Д.ОЮУНЦЭЦЭГ “Уртын дуу,түүний Хатан хаан Норовбанзад” сэдвээр СУИС-ийн оюутнуудад 10 минутын лекц уншина.
14:00-15:00 цагт Уртын дууны баяр /Номин их дэлгүүрийн 2 давхарт/
1. ССАЖЯамны Соёл Урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.ОРГИЛ үг хэлнэ.
2. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.ЧИМЭДЦЭЕЭ үг хэлж мэндчилгээ дэвшүүлнэ.
3. Уртын дууны баярт ая дуугаа өргөхөөр уригдсан уран бүтээлчдийн 30 минутын урлагийн тоглолт болно.
СТА, 2006 оны Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын анхдугаар тэмцээний Гран-при шагналт уртын дуучин
Б. БАТМЭНД, Үндэсний дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Г.ЭНХБААТАР, Соёмбо чуулгын уртын дуучин Э. БОЛОРМАА, МУГЖ, Н.Норовбанзадын шавь, Ж.ДҮНЖМААГИЙН шавь Дундговь аймгийн 3-р арван жилийн 6-р ангийн сурагч Б.Үржинханд нар уртын дууг эгшиглүүлнэ.
Та бүхнийг Номин их дэлгүүр дээр болох уртын дууны концертыг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Н.Норовбанзадын гэр-музей нээгдэнэ | ||
Үзсэн: 2688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.