Шууд Chart

Гурав хүртэлх жилийн насжилттай машин Японоос оруулж ирэхэд гаалийн татвар авахгүй

2016-05-26 11:57:37

Сүүлийн таван жил яригдсан Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ирэх сараас хоёр талд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр манай улс 97 бүлгийн 5700 орчим, Япон улс 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг “тэглэх” буюу “бууруулах” юм.

Тодруулбал, тус хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар шууд хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдөр буюу ирэх сарын долооны өдрөөс“0” болно. 

Харин “В” (B3, B5, B7, B10 – В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болох юм. 

“Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифийг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцжээ. 

Харин иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд уг хэлэлцээр хэрэгжиж эхлэх үед Япон улсаас импортоор орж ирж буй бүх бараа татваргүй болох мэтээр ойлгож байгаа. Энэ нь бүх төрлийн татварын асуудал огт биш, зөвхөн “гаалийн тариф”-ийн талаарх асуудал гэдгийг Гаалийн тариф, татварын газраас мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гаалийн байгууллага төвлөрүүлдэг “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Авто бензин, дизель түлшний албан татвар”, “Онцгой албан татвар” зэрэг бусад төрлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй.

Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан импортын барааны “ердийн”, “нэн тааламжтай”, “хөнгөлөлттэй” гэсэн гурван төрлийн тарифыг гаалийн хууль тогтоомжийн дагуу барааны гарал үүслээр ялгавартай ногдуулж эхэлнэ. Мөн Япон улсаас гарал үүсэлтэй, тус улсын “гарал үүслийн гэрчилгээтэй” барааны гаалийн тарифыг “тэглэх” буюу 3, 10 жил гэх мэт тодорхой хугацаанд тогтмол бууруулж “тэг” болгох юм. Гэхдээ энэ хэлэлцээрт зааснаар бүх төрлийн барааны тарифыг тэглэхгүй. Заримыг нь хуучин хэвээр хадгалах заалт ч байгаа аж. 

Үүнээс гадна хэлэлцээр хэрэгжиж эхлэх үед Японоос авто машин оруулж ирэхдээ ямар ч татвар төлөхгүй гэх мэт мэдээлэл иргэдийн дунд гараад байгаа. Гаалийн тариф, татварын газраас мэдэгдэж буйгаар  0-3 хүртэлх жилийн насжилттай, 4501 см.куб-аас доош цилиндрийн багтаамжтай, япон авто машины гаалийн тариф шууд тэг болох аж. Мөн 4-9 жилийн насжилттай бол тодорхой хугацааны дараа аажим буурч, тэг болно. Харин 10-аас дээш насжилттай авто машины гаалийн тарифт өөрчлөлт орохгүй юм.

Мөн АНУ болон бусад орнуудаас оруулж ирж буй Япон машинд гаалийн хөнгөлөлттэй тариф хамаарахгүй ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Гурав хүртэлх жилийн насжилттай машин Японоос оруулж ирэхэд гаалийн татвар авахгүй  
Үзсэн: 5649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2016-05-26 15:43
Бид өөрсдөө машин хийж чадахгүй учраас дэлхийд гайхагдах япон машиныг хамгийн хямдаар авч байнаа гэж бодож байна
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2016-05-26 15:43
Бид өөрсдөө машин хийж чадахгүй учраас дэлхийд гайхагдах япон машиныг хамгийн хямдаар авч байнаа гэж бодож байна
103.212.118.xxx [103.212.118.xxx] 2016-05-26 13:25
тэгвэл монголд япон машины үнэ зад хямдарна гэсэн үгүү. нэг сайхан лаад 200 авж байгаад такси нд явнаа хахаха
103.212.118.xxx [103.212.118.xxx] 2016-05-26 13:24
тэгвэл монгод япон машины үнэ зад хямдарна гэсэн үгүү. нэг сайхан лаад 200 авж байгаад такси нд явнаа хахаха
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2016-05-26 13:09
насжилт уу ха ха ха
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-05-26 12:53
ydaj nasjiltiig in baga zereg sungamaar ymaa tegwel ch ...............
119.40.100.xxx [119.40.100.xxx] 2016-05-26 12:42
гааль нь тэглэгдсэн, харин онцгойгоо төлнө штэ. Буруу мэдээлэл тараагаад байхын
91.109.30.xxx [91.109.30.xxx] 2016-05-26 12:30
монгол бүс нутагтаа баян орнуудын хаягдлын орон болно шүү дээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр монгол улс хөгжихгүй ээ л гэсэн үг
119.40.103.xxx [119.40.103.xxx] 2016-05-26 12:23
yu ni saixan bgan. baychuud mungutei xvmvvsiin l mashin xyamdarna. maniust xamaaraxuu nuluulux vv shaana biz
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-26 12:08
сайхан л мэдээ байна

Бидэнтэй нэгдээрэй