Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-05-30 10:00:37

Уншигч та бүхэнд тавдугаар сарын 30-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн дэд захирал Б.Отгонбатын “Нэг аав “Хог түүлгэх гэж хүүхдээ зусланд явуулаагүй” гээд зодох шахсан” гэсэн гарчигтай ярилцлага болон “Нэр дэвшигчдийн өнгө”, “Гэнэтийн бэлэг”, “Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орно”, “Хааны эрэлд олон улсын сургуульд оролцож буй япон офицерыг монголчууд хохироожээ” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Н.Энхбаяр: Миний амь нас Монголчуудын эрх ашгийн дэргэд юу ч биш”, “Н.Наранбаатар: Урлагийн салбар тусдаа яамтай, мэргэжлийн сайдтай болох ёстой”, “Ц.Мөнх-Оргил: Төр хувийн сектортойгоо өрсөлдөх биш, түүнийгээ дэмжмээр байна”, “Нэр дэвшигчдийн материалыг бүртгэнэ”, “Лу сайд юу хийчихэв ээ” зэрэг ярилцлага болон мэдээ, сурвалжлагыг уншаарай.

"Үндэсний шуудан" сониноос “Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот”, “СЕХ-ны эхний сорилт”, “Торгуулийн суман” зэрэг мэдээ материал болон УИХ-ын гишүүн Н.Энхболдын “Ил ч, далд ч нэг үгтэй, нэг сэтгэлтэй байхыг хичээдэг” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт “Гарцаар холбогдсон бодлого”, “Үл анзаарагдах дайсан”, “Ажилгүйдлийг хумих найдвар нь “Оюутолгой””, “АН 16, МАН 15 эмэгтэйг энэ удаагийн УИХ-д нэр дэвшүүлэхээр болов” зэрэг мэдээ материалыг нийтэлжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй