Шууд Chart

Хувьцаагаа худалдсан иргэдийн мөнгийг 3 хувааж өгнө

2016-06-13 12:17:08

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 300-г нь худалдаж авах шийдвэр гаргасан. Үүний дагуу өнөөдрөөс иргэд хувьцаагаа худалдах боломжтой болж байгаа.

Хувьцаагаа худалдахыг хүссэн иргэд доор дурдсан дарааллын дагуу хүсэлтээ гаргах юм.

  • 322 ширхэгээс их хувьцаатай байх ёстой. Хувьцааны тоог шалгах: https://net.schcd.mn/registration/
  • Шалгаж үзээд 322 ширхэгээс их хувьцаа байвал та хувьцаагаа зарж болно.
  • 18 нас хүрсэн байх ёстой.
  • Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.
  • Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. /3 хувь үйлдэнэ./
  • Өргөдлийн маягтыг: https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf
  • Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.
  • 3 хувь үйлдсэн өргөдлөө банкинд өгнө.

Анхааруулахад, маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө 3 хувь хэвлэж гаргаад бөглөн банкинд өгөөрэй.

Нэмж мэдээлэхэд, арилжааны банкууд хувьцаагаа худалдахаар хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг 21 хоногийн дотор гурав хувааж олгох аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хувьцаагаа худалдсан иргэдийн мөнгийг 3 хувааж өгнө  
Үзсэн: 3653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй