Найруулагч Б. Чингүүн богино хэмжээний киноны төрлийг Монголын кино урлагт жинхэнэ утгаар нь үзүүлж яваа уран бүтээлч. Түүний “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай”, “Домгийн өглөө” зэрэг олон кино үзэгчдийн дуртай бүтээл болж чадсан. Мөн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа”, “Амьдралын амт” зэрэг бүрэн хэмжээний кинонууд нь үе үедээ хоногшин үлддэг. Харин одоо Б. Чингүүний өөрөө зохиолоо бичиж найруулсан “The Call” нэртэй бүрэн хэмжээний триллер буюу сэтгэхүйн аймшигийн кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киног 10 сарын 13-нд бүх кино театруудаар нээх юм байна.
Киноны ерөнхий зураглаачаар СТА Д. Ангараг ажиллажээ. Тэрбээр "Ану хатан”, “Бодлын хулгайч”, “Дэв” зэрэг олон киногоор бидний танил болсон чадварлаг залуу зураглаачдыг нэг юм.
Аймшгийн кинонд хамгийн гол судас нь бол дуу хөгжим, шум байдаг. Тийм ч утгаараа найруулагч Б. Чингүүн нь энэхүү кинондоо хоёр ч хөгжмийн зохиолч ажиллуулжээ. “Аравт” киноны хөгжмийг бичсэн чадварлаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат мөн “Бодлын хулгайч” киноны хөгжмийг бичиж найруулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Одбаяр нар ажилласан юм. Харин дууны найруулагчаар “Aurora Entertainment” – ын дууны найруулагч Э. Амартүвшин ажилласан байна.

Б. Чингүүний “The Call” кино шинэ мэдрэмж төрүүлнэ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.