Шууд Chart

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

2016-08-25 10:26:24

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Үүний дагуу дөнгөж сая ээлжит бус чуулган гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар нийт 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл хуралдах юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрбээр манай улсын эдийн засгийн нөхцөл бодит байдал дээрээ төсөөлж байснаас ч муу байгаа гэдгийг хэлээд ийм үед УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулах шаардлагатай байсан гэдгийг хэллээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт  оны эцэст 1.3 хувьтай гарах төлөвтэй байна. Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарч жилд 2-3 удаа тодотгол хийж байна гэдгийг дурьдаад хямралыг ард иргэдийн амьдралд аль болох бага тусгаж давж гарахыг хичээнэ гэлээ.

Мөн ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2020 он хүртэлх бодлогыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад Засгийн газрын бодлого зайлшгүй хэрэгтэй гэдгийг  хэлсэн. Мөн төсвийн алдагдлыг бууруулахын тулд 2017 оны төсвийн хуульд тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа гэв.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах бөгөөд үдээс хойш УИХ-ын байнгын хороод хуралдаж чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэх юм.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bi [202.21.118.xxx] 2016-08-25 10:40
Parlamentiin shuud tsatsalt hiij bgaa yu yaj uzeh ve

Бидэнтэй нэгдээрэй