Шууд Chart

Т.Дорждэрэмийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр баривчилжээ

2016-09-12 10:50:29

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэсэн үндэслэлээр буруутгасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Түүнчлэн Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан ажээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Т.Дорждэрэмийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр баривчилжээ  
Үзсэн: 2188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй