Шууд Chart

Хэнтий аймгийн цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид сургалтад хамрагдлаа

2018-01-16 10:50:40

Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоом, интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтад дөрвөн тоглоомын газар, нэг интернетийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын холбогдох хүмүүс хамрагдлаа.

Мөн цахим тоглоомын газрын үйлчилгээний холбогдох журам, хүүхдийг цахим орчинд хамгаалах, цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, үйлчилгээ эрхлэгчдэд цахим тоглоомын үйлчилгээ явуулахтай холбоотой зөвлөмж, цахим гэмт хэргээс хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэсэн зурагт хуудас, брошур тараах зэрэг ажлыг зохион байгуулав.

Сургалтын үеэр цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчидтэй энэ төрлийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.


Хэнтий аймгийн цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй