
Хүүхдийн хүчирхийлэл олон янз. Тэр дунд “үл хайхрах” хүчирхийлэл гэж байдгийг судлаачид хэлдэг. Тодруулбал, үр хүүхдээ гудамжинд хараа хяналтгүй орхих нь хүчирхийллийн нэг хэлбэр юм. “Илрүүлэлт-2019” арга хэмжээний үеэр эцэг эх, асран хамгаалагчдынхаа хараа хяналтаас гарсан 188 хүүхдийг илрүүлж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга н.Мандуул ингэж ярилаа.
Нийслэлд хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгийн их зөрчигддөг нь судалгаагаар нотлогдсон. Өнгөрсөн онд л гэхэд Хүүхдийн тусламжийн 108 дугаарт дээрхтэй холбоотой зөрчил, дуудлага 4000 гаруй иржээ. Үүнээс 1000 гаруйд нь одоог хүртэл хяналт тавин ажиллаж байна гэж албаны хүмүүс хэлж байгаа юм. Харин 2019 он гарснаас хойш 108 дугаарт 700 гаруй дуудлага ирснээс 514 нь эрсдэл өндөртэй гэж бүртгэгджээ.
188 хүүхдийг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.