
Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэдэг. Гэвч тэд ёс зүйн наад захын хэм хэмжээг ч хэвшүүлж, мөрдөж чаддаггүй тохиолдол олон. Тухайлбал, учир ойлгохооргүй цэцэрлэгийн багачуудыг зодсон, гэмтээсэн зэрэг хэрэг зөрчилд туслах багш нар холбогддог. Энэ нь цаад утгаараа тэдгээр туслах багш нарыг бэлтгэсэн байгууллагуудын чанарыг илтгэх хамгийн том үзүүлэлт гэж Боловсролын хяналтын улсын байцаагч ярьж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч н.Лхагвадуламаас энэ талаар тодрууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг сургалтыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам руу шилжүүлэх зөвлөмжөө хоёр дахь жилдээ гаргаад байна.
Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх тогтолцоог өөрчлөх шаардлагатай | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.