
Манай улс 2016 онд “Хуурай боомтын тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд гэсэн хотуудыг хуурай боомт байгуулах боломжтой цэгүүд гэж үзэж байна. Эдгээр цэгүүдэд олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Манай улс хуурай боомттой болох нь ямар ач холбогдолтой талаар Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний газрын дарга н.Мөнхболдоос тодрууллаа.
Улс хоорондын тээвэрлэлтийг хөгжүүлэх нь улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Тиймээс энэ тал дээр төр засаг болон холбогдох салбар нэгжүүд уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүдийг хуурай боомт байгуулах боломжтой цэг гэж үзэж байна | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.