Шууд Chart

Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байна

2019-05-24 12:18:12

Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Жил бүр бүртгэгдэж байгаа сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, тэдний 70 орчим хувь 15-44 насныхан буюу өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуус байна.

Жил бүр дунджаар 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10 хувь орчмыг эзэлж байгаа юм. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж, дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь хүн бүхний санаа зовоох асуудал болоод байна. Тиймээс бид сүрьеэгийн халдвар тархахаас хэрхэн сэргийлэх болон халдварт өвчний дэгдэлтийн эсрэг иргэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч н.Нямдуламаас тодрууллаа.


Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байна   
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй