НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Унаган байгалийг тогтворжуулах” төслийн суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттарыг ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хүлээн авч уулзав. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Н.Сарандагина, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ч.Долгорсүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Золжаргал нар оролцлоо.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж байна. Мөн “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой” гэдгийг тэрээр онцолсон юм.
Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед эрчимжүүлэн хэрэгжүүлж буй талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд мэдээлэл өгсөн юм. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон ноолууран бүтээгдэхүүний нэмүү өртгийг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар тогтлоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.