Шууд Chart

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2020-04-28 15:51:32

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “9.1.Хуралдаанд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагч танилцуулга хийнэ”, “18.4.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үзэл баримтлалыг дэмжих эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно” гэж тус тус заасныг үндэслэн төсөл санаачлагч гишүүн орон нутагт албан томилолттой яваа тул  хэлэлцүүлгийг хойшлуулахаар болсныг мэдэгдлээ.


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй