Шууд Chart

Люксенбургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

2020-08-21 17:25:00

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ.

КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үнэт чанарыг эрхэмлэн хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхээр Люксенбургийн Засгийн газраас НҮБ-ын Хүн амын санд 345,000 евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү тусламж нь Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Мөн БНХАУ, ОХУ-ын хил залгаа аймгуудын эмнэлгүүдийг амьсгалын аппарат, эх хүүхдийн эрүүл мэндийн эмч, ажилчдад шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах үйл ажиллагааг тусгасныг Шадар сайдад танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Мөн КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бол нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршиж байгааг онцлов.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Люксенбургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй