
Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Монгол УИХ-ын даргын 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар захирамжаар уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан юм. Өнөөдөр (2020.08.24) комиссын гишүүд хуралдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.
Дашрамд тэмдэглэхэд, мөн энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.