Шууд Chart

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана

2020-08-25 11:42:11

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд "Тавантолгой түлш" ХХК-д ажилласан юм. "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа.

Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ.  Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заал, оффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.

Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 


Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй