Шууд Chart

Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт зохион байгууллаа

2020-08-26 15:21:09

Сургалтаар Жендэрийн үндсэн ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Бэлгийн мөлжлөгийн талаарх ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг сурвалжлах нь зэрэг лекц, семинар боллоо.

Сургалтын зорилго нь хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх юм.

БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ХНХЯ, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран 2019 оноос эхлэн “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид туслалцаа үзүүлэх төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалтыг хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зохион байгууллаа.

Эх сурвалж: ХНХЯ


Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй