
Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин нээж үг хэлэв.
Хурлаар тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 оны хугацаанд нийт 316 ажил төлөвлөж, 650 гаруй арга хэмжээг дотоод, гадаадад үр дүнтэй зохион байгуулсан ба өнгөрсөн жилүүдэд хөтөлбөр 90-ээс дээш хувиар хэрэгжиж ирсэн байна. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг энэ онд хэрэгжүүлж дуусган, үр дүнг Засгийн газарт танилцуулах юм.
Хуралд ЗГХЭГ, БШУЯ, Соёлын Яам, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ҮХГ, НЗДТГ, СУГ, ХХМТГ, МҮОНТ, МҮХАҮТ болон МонЦаМэ агентлагийн төлөөлөгчид оролцож, он дуустал эрчтэй, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцов.
Эх сурвалж: ГХЯ
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах зөвлөлийн хурал болов | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.