Шууд Chart

АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа

2020-09-21 17:11:48

АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа. БНХАУ-ын гар утасны "Ве чат" аппликейшны Америк дахь үйл ажиллагааг хориглосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрийн эсрэг Холбооны шүүх өнгөрөгч амралтын өдөр тогтоол баталжээ.

Ням гарагаас эхлэн хэрэгжиж буй энэ тогтоолдоо шүүх “Ве чат нь хятад хэлтнүүд болон хятад гаралтай америкчуудын харилцааны цорын ганц үр дүнтэй хэрэгсэл юм. Үүнийг орлуулах өөр хэрэгсэл байхгүй” гэжээ.

Хятадын "Тенсент" компаний уг аппликейшн буюу гар утасны программыг Цагаан ордон хориглосноос болж, Америк дахь "Ве чат" хэрэглэгчдийн холбоо Сан Франциско хот дахь холбооны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Америкийн засаг захиргаа давж заалдах боломжтой аж. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Засгийн газраас "Ве чат"-ын эсрэг гаргасан шийдвэрт шүүх түр хугацаагаар хориг тавилаа  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй