Шууд Chart

Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ

2021-05-13 10:25:09

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай 12 сургууль үйл ажиллагаагаа явуулдагын нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль бөгөөд 2009 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Спортын төв ордонд байрлаж, үйл ажиллагаагаа байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 2 га газрыг холбогдох байгууллагуудаас шийдүүлж, барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгосон ч санхүүжилтийн асуудал тулгарчээ.

Тус сургууль жилдээ 70-80 хүүхдийг спортын 8 төрөлд сонгон шалгаруулж авдаг байна. Одоогийн байдлаар 500 гаруй сурагч, 60 гаруй багш, дасгалжуулагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлж, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд төрөөс санхүү хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлыг цогцоор нь урт хугацааны нэгдсэн бодлогоор дэмжих хэрэгтэйг сургуулийн захирал Ч.Зоригтбаатар хэлж байлаа. Тус сургуулийн төгсөгчдөөс гурван тамирчин “Токио- 2020” олимпын эрхээ авчээ.


Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ   
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй