Шууд Chart

ОХУ-ын Төрийн думын сонгууль үргэлжилж байна

2021-09-19 10:56:02

ОХУ-ын төрийн думын сонгуулийн санал хураалтыг олон улс анхааралтай ажиглаж байгаа бөгөөд барууны орнууд сонгуулийн үр дүнг хэрхэн хүлээж авах нь олон улсын анхаарлын төвд байна.

Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тус улс сонгуульд сөрөг хүчин болон бие даан нэр дэвшигч 100 гаруй хүний өрсөлдөх эрхийг нь хассан. Тиймээс энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тал дээр нэгдмэл байр суурь илэрхийлэхийг Европарламентын депутат Андрюс Кубилюс нэгдсэн хуралдааны үеэр уриалсан юм. Мөн АНУ-ын зарим шинжээчид сонгуулийн үйл явцыг анхааралтай ажиглаж байгаагийн дээр үр дүн нь хэдийн тодорхой болсон сонгууль хэмээн дүгнэсэн байна.

ОХУ-ын төрийн думын сонгуулийн  санал хураалтыг коронавирусний  дэгдэлт буурахгүй байгаатай холбогдуулан 3 өдөр зохион байгуулахаар болсон юм. Төрийн думын сонгууль холимог системээр явагдаж, 450 гишүүнийг  таван жилийн хугацаатай сонгоно.

Тэдгээрийн  225 нь  нэг  мандаттай тойргоос,  үлдсэн 225 нь  холбооны  сонгуулийн тойрогт улс төрийн намуудын нэрсийн  жагсаалтаар  сонгогдох аж.  Мөн  Төрийн Думын сонгуулиас гадна  Хабаровск,  Чечень,  Тверь  Туль  зэрэг  Холбооны хэд хэдэн бүс нутгийн  удирдах   дээд албан  тушаалтнуудын  сонгууль  болж байна.  Түүнчлэн  нийт 39 бүс нутгийн хууль тогтоох  байгууллагын  гишүүд сонгогдоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Төрийн думын сонгууль үргэлжилж байна  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй