Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай боллоо

2022-01-17 11:49:11

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.

Энэ өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Окиноүмитай барилдаж, ээлжит даваагаа авав. Аваргын хувьд ийнхүү долоон даваа, нэг унаатай болж байна. Одоогоор сэкивакэ Митакэүми найман даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол түүний араас Тэрүнофүжи болон зургаан даваа, хоёр унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүтэй зургаан бөх удаалж байна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн нар өрсөлдөгчөө дийлж, Ичиножо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шороодов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай боллоо  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй