Шууд Chart

“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар чуулж байна

2022-05-13 15:08:31

“Их долоо”-гийн бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа Орос улсын эсрэг авах арга хэмжээ, үүнээс үүдэн хүнс болон эрчим хүчний үнэ ханшид гарах нөлөөллийг хэлэлцэхээр хуран цуглажээ.

Уулзалтыг даргалж байгаа Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон экспортлогч Украин улсын гол нэрийн үр тарианы нийлүүлэлт улс дотроо саатсанаас хямрал хэдийн дэлхийн хэмжээний асуудал болж газар авч байгааг мэдэгджээ. Ойрхи Дорнод, Африк болон дэлхийн бусад хэсэгт хүнсний нөөц эрс багасах эрсдэл үүсч байгаад сэтгэл зовниж байгаагаа Бербок илэрхийлсэн байна. Мөн дэлхийн хүнсний хангамжид үүсч байгаа онцгой нөхцөл байдлыг уур амьсгалын өөрчлөлт бас нэг хүндрүүлэх хүчин зүйл болж байгааг тэр тэмдэглээд, энэ асуудлыг уулзалтаар авч хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурджээ.

Үүнээс гадна Хятад улс ойр орчмын далай тэнгисийн усан дахь цэргийн оролцоогоо идэвхжүүлж байгаа болон Умард Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөрийн асуудлыг ч бас хэлэлцэх юм байна. Гамбург хотоос зүүн хойш Балтын тэнгисийн эрэг дээр болж байгаа уулзалтын үеэр аюулгүй байдлын чанд хатуу хамгаалалт гаргасан бөгөөд 3500 гаруй цагдаа эргүүл хийж байгаа аж.

Тус уулзалтад зочин оролцогчоор Украин, Молдав улсын Гадаад хэргийн сайд нарыг урьжээ. “Их долоо”-гийн бүлгийг энэ онд даргалж байгаа Индонез улсын Гадаад хэргийн сайд уулзалтад цахимаар оролцох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар чуулж байна  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй