Шууд Chart

БНАСАУ-д Ковид-19-ийн улмаас нас баралт бүртгэгджээ

2022-05-13 15:37:37

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улсад нь коронавирусын улмаас гэнэтийн онц байдал үүссэнийг пүрэв гарагт зарлаж, өвчнийг газар авахуулахгүй зогсоох арга хэмжээг бүх түвшинд авч хэрэгжүүлэхийг Засгийн газартаа тушаасан байна.

Энэ хүрээнд хот, суурингуудад хөл хорио тогтоох шийдвэр зарлажээ. 5 дугаар сарын 8-ны өдөр Пхеньянд халуунтай нэг өвчтөнөөс авсан шинжилгээний хариугаар коронавирусын Би-Эй2 буюу “омикрон” хувилбар илэрсэн тухай өмнө мэдээлж байсан юм.

Улмаар тус улсын эрх баригчид дээд түвшний онц байдлын нөхцөлд вирусийн хяналтын систем нэвтрүүлэх болсныг зарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д Ковид-19-ийн улмаас нас баралт бүртгэгджээ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй