Шууд Chart

Өсвөр үеийнхэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдэх вэ

2022-09-16 11:09:41

ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж тодорхойлдог ч хөвгүүдийн хувьд охидоос арай хожуу эхлэх буюу голчлон 12-14 насанд шилжилтийн насны гол өөрчлөлтүүд ажиглагддаг.

Энэ үед тэд өөрийгөө том хүн болсон мэтээр санаж эцэг, эхээсээ хараат бус байхыг эрмэлзэн асуудалд бие даан шийдвэр гаргахыг хүснэ.

Биеийн гадна төрхдөө их анхаарна. Эсвэл бүр эсрэгээрээ хэт эмх замбараагүй болж зан байдал нь өөрчлөгддөг. Заримдаа тэд өөрөө өөрийгөө ч ойлгохоо больчихдог.

Харин охид сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эмзэг, айж эмээсэн сэтгэл зовоосон асуудлууд их тулгардаг учир ээж нар охиддоо цаг гарган ярилцаж, асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Өсвөр үеийнхэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдэх вэ   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй