“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдээгээр 617 иргэн, аж ахуйн нэгжид 98.22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
-Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 295 иргэн, аж ахуйн нэгж 68.76 тэрбум төгрөг;
-Үр үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуйн нэгж 5.0 тэрбум төгрөг;
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 289 иргэн, аж ахуйн нэгжийн 20.86 тэрбум төгрөг;
-Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 2.55 тэрбум төгрөг;
-Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 0.60 тэрбум төгрөг;
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 5 иргэн, аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 440.0 сая төгрөг;
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 2 иргэн, аж ахуйн нэгж услалтын систем худалдан авах зориулалтаар 98.0 сая төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 14-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат зүгээс арилжааны 7 банкны удирдлагуудтай Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах, Тариалангийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм.
Ингэснээр “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг гэрээг байгуулав.
Зээлийн нийт санхүүжилтийн эх үүсвэр ингэснээр 200 тэрбум төгрөгт хүрсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| ХХААХҮЯ: 617 иргэн, ААН-д 98.22 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.