ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Эрэлч нохойн сургалтын албанд ажиллаж, албаны үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулсан.
Эрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш албаны хэмжээнд давхардсан тоогоор 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.
Түүнчлэн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд 2 эрэлч нохой оролцож, 8 хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлэн, олон улсад аврах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Эрэлч нохойн алба байгуулагдсанаас хойш 151 иргэний амь насыг авран хамгаалжээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.