Шууд Chart

Оюутны лигийн сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

2022-10-05 09:44:00

Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй оюутны лигийн сагсан бөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо.  22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд энэ жил 30 гаруй сургуулийн 60 орчим баг оролцож байгаа нь уг тэмцээн жилээс жилд өргөжин тэлсээр байгааг харуулж байна.

Тус тэмцээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, тэмцээнд оролцохоор ирсэн нийт тамирчиддаа амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Залуу хүн зорилго, тэмүүлэлтэй байхыг харах шиг сайхан зүйл үгүй. Тэр тусмаа спортыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох нь хэчнээн чухал гэдгийг би сайн мэднэ. Спорт хүнийг маш сайн төлөвшүүлдэг. Спортоор хичээллэдэг хүүхэд залуус зөвхөн бие махбодийн хувьд эрүүл чийрэг байхаас гадна сэтгэлзүйн хувьд тэсвэр хатуужилтай, хандлага төлөвшлийн хувьд бусдыг ойлгох, хүндэтгэх сэтгэлтэй нэгэн болж хүмүүждэг” хэмээгээд Сагсан бөмбөгийн спорттой нөхөрлөж яваа оюутан залуусынхаа спортын замнал, эрдэм боловсрол, амьдрал үйлсэд хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөлөө гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Оюутны лигийн сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй