Шууд Chart

Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

2022-10-21 14:35:08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв.

Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв.

Бие биенээ хүлээн зөвшөөрч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсноор дэлхийн тавцанд илүү их амжилт гаргах боломж байгааг тэмдэглэж, шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв.

Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.


Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй