Шууд Chart

Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа

2022-12-06 17:09:08

Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар

Тодруулбал, дасгалжуулагч Г.Үүрцолмон, Б.Дамланпүрэв, Э.Доржпүрэв нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагналаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Г.Баяндүүрэн (алт), Д.Пүрэвдорж (мөнгө), Д.Төмөрхүлэг (хүрэл), залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн О.Оюунчимэг (алт), Г.Төрболд (мөнгө), Д.Есүй (мөнгө), өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн Б.Батдаваа (алт), сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн Н.Ундрахбаяр (алт) нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын улсын хорооноос самбо бөхийн спортыг дэмжиж ажиллаж байгаа. Бэлтгэл сургуулилт хийх заалыг нь шийдэж өгч байна. Улсын хэмжээний наадмын хөтөлбөрт тогтмол оруулж, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Самбо бөхийн хамт олонд өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо.

Нэмж хэлэхэд, 1973 онд Ираны нийслэл Тегран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав алтан медаль хүртсэн нь Монголын самбочдын анхдагч амжилт бол гавьяат тамирчин,  гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од таван алтан медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт юм.


Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй